Сонгуулийн ерөнхий хороо энэ долоо хоногт багтаан хоёр гомдлыг авч хэлэлцэнэ /2004-07-21/
СЕХ-ны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Монголын мэдээ” сонины /¹142/ сурвалжлагчид ярихдаа “Эх орон-Ардчилал” эвслээс 59 дүгээр тойрогт нэр дэвшигч Сампилын Отгонбаярын өргөдлийг энэ сарын 19-ний өдөр хүлээн авсан. Өрсөлдөгч хоёр талын нотлох баримтуудыг бүрдүүлж, зайлшгүй шаардлагатай зүйлийг тодруулж хуралдаандаа бэлтгэж байна. Уг асуудлыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Сугарын гомдлыг мөн хэлэлцэх болно гэж хэлсэн байна.