Анхдугаар чуулганыг маргааш үргэлжлүүлнэ гэж Ерөнхийлөгч мэдэгджээ (2004.07.22)

A- A A+
Анхдугаар чуулганыг маргааш үргэлжлүүлнэ гэж Ерөнхийлөгч мэдэгджээ (2004.07.22)

Анхдугаар чуулганыг маргааш үргэлжлүүлнэ гэж Ерөнхийлөгч мэдэгджээ (2004.07.22)

Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д албан ёсны айлчлал хийгээд энэ сарын 22-ны орой эх орондоо буцаж ирнэ. Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг энэ оны долдугаар сарын 9-нд зарлан хуралдуулах тухай зарлиг гаргаж, уг хуралдааныг нээсэн боловч МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүд хүрэлцэн ирээгүйн улмаас зохион байгуулалтын асуудал хэлэлцэж чадалгүй завсарласан билээ. Ерөнхийлөгч АНУ руу мордохоосоо өмнө УИХ-д суудал авсан нам, эвсэлд хандаж үндэсний эрх ашиг, эв нэгдлээ эрхэмлэн улс төрийн зөвшилцөлд хүрэхийг уриалсан.

МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл, БНН зөвшилцөх ажлаа идэвхжүүлж, энэ оны долдугаар сарын 23-нд УИХ-ын чуулганыг үргэлжлүүлэн хуралдуулах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзэж байгааг мэдэгдье гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн байна.