Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж байна (2004.07.23)
УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрогт “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшигч С.Отгонбаяр, 24 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Сугар нарын гомдлыг авч хэлэлцэхээр СЕХ өнөөдөр хуралдаж байна.
Нэр дэвшигч С.Отгонбаяр энэ сарын 17-ны бямба гаригт 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт болсон дахин санал хураалтыг хууль бус хэмээн хүчингүй болгуулах, 24 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Сугар тус тойргийн 48 дугаар хэсгийн санал хураалтыг хүчингүй болгуулахаар тус тус хандсан юм.