Зөвшилцөх уулзалтууд эхлэв (2004.07.23)

A- A A+
Зөвшилцөх уулзалтууд эхлэв (2004.07.23)

Зөвшилцөх уулзалтууд эхлэв (2004.07.23)

УИХ-ын 2004 оны сонгуулиар парламентад суудал авсан намууд, эвслийн зөвшилцөх үйл явц өчигдрөөс эхлэн шаргуу явагдаж эхэлсэн байна. Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр морин цагт “Эх орон-Ардчилал” эвсэлд багтсан намуудын дарга М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, С.Оюун нартай уулзаж, дараагаар нь БНН-ын дарга Б.Жаргалсайханг тусад нь хүлээн авч уулзсан байна. Анхны уулзалт амжилттай болсон гэж намуудын удирдлага үзэж байгаа аж. Уулзалтуудын дараа тэд хэвлэлийнхэнд товч хандахдаа, ард түмний сонголтыг сайн ойлгож, эвсч зөвшилцөхөөс өөр арга байхгүй гэдэгт санал нэгдсэн гэж хэлсэн байна. Түүнчлэн ирэх баасан гаригаас өмнө УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулахаар тохирсон байна.

Мөн өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нарыг хүлээн авч уулзсан байна.