УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган хуралдлаа (2004.07.26)

A- A A+
УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган хуралдлаа (2004.07.26)

УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган хуралдлаа (2004.07.26)

УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулган өнөөдөр 10 цагаас хуралдаж эхэллээ. Анхдугаар чуулганы нээлтэд УИХ-д сонгогдсон 74 гишүүн хүрэлцэн ирж тангараг өргөснөөр шинэ УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхлэв. Маргаантай байгаа хоёр тойргийн асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа тул одоогоор парламент 74 гишүүнтэйгээр хуралдаж байна.

Тангараг өргөх ёслолын дараа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг батлах тухай тогтоолыг баталлаа. Анхдугаар чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын дагуу УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхлэхэд парламентад суудал авсан намууд болон эвсэл зөвшилцөхөөр 15 цаг хүртэл түр завсарлав. Аль ч нам олонх болж чадаагүй тохиолдолд аль олон суудал авсан нам нь бусад нам, эвсэлтэй зөвшилцсний үндсэн дээр УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ гэж хуульд заасны дагуу бусад нам, эвсэлтэй зөвшилцөхөөр олон суудал авсан МАХН-ын дарга Н.Энхбаяр завсарлага хүссэн байна.

Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч эхлүүлсний дараа хуралдааныг УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдсон ахмад гишүүн Д.Дэмбэрэл даргалж явуулав.