УИХ-ын Байнгын хороод, Засгийн газрыг 50:50 харьцаатайгаар байгуулах тухай зөвшилцлийн эхний хувилбар яригдаж буй төлөвтэй (2004.07.27)

A- A A+

Өдөр тутмын зарим сонинд /Өдрийн сонин, Монголын мэдээ/мэдээлснээс үзэхэд УИХ-ын байнгын хороод, Засгийн газрыг байгуулах дараахь хувилбарууд яригдаж байгаа бололтой. Тухайлбал,

  1. УИХ-ын даргад МАХН нэр дэвшүүлж, түүнийг эвсэл дэмжих
  2. Ерөнхий сайдад “Эх орон-Ардчилал” эвсэл нэр дэвшүүлж, түүнийг МАХН дэмжих,
  3. УИХ-ын байнгын хороо, дэд хороодын дарга нарыг МАХН, Эвсэл 50:50 харьцаагаар УИХ-аас сонгох,
  4. Засгийн газрын гишүүдийг мөн адил 50:50 харьцаатайгаар томилох тухайд зөвшилцөж байгаа ажээ.

МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл хоёр харилцан нэр дэвшүүлсэн хүмүүсээ бүлгээрээ дэмжинэ гэж эхний байдлаар удирдлагуудын хооронд зөвшилсөн нь нам, эвсэл дотроо, нэн ялангуяа эвслийн бүлэг дотроо нэлээд нухацтай хэлэлцэгдэж буй төлөвтэй байна.