Сонгуулийн Ерөнхий Хороо маргаантай хоёр тойргийн асуудалтай танилцаж байна (2007.07.28)
УИХ-ын сонгуулийн 24, 59 дүгаэр тойргийн санал хураалтын дүн өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байна. Энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан СЕХ өнгөрсөн долоо хоногт хуралдсангүй. Одоо үйл явц ямар шатанд байгаа талаар “Монголын мэдээ” сонин СЕХ-ны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараас тодруулсан байна. Ж.Сүхбаатар хариулахдаа, "хоёр тойргийн санал хураалттай холбогдсон маргааны талаарх мэдээлэлтэй танилцаж байна. Маргааш СЕХ хуралдах болов уу. Амжихгүй бол нөгөөдөр лавтай хуралдаж шийдвэрээ гаргана" гэжээ.