Нийслэлийн захиргааны хэргийн шүүх мэдэгдэл хийв (2007.07.28)

A- A A+
Нийслэлийн захиргааны хэргийн шүүх мэдэгдэл хийв (2007.07.28)

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх мэдэгдэл хийв (2007.07.28)

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх мэдэгдэл гаргажээ. Түүнд:

"Эх орон-Ардчилал" эвслийн нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийг энэ оны долдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан тус шүүхийн шийдвэртэй холбогдуулж хэргийн гуравдагч этгээд Ж.Гүррагчаа, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, хуульч Ц.Оюунбаатар нараас энэ сарын 23-ны өдөр телевизэд өгсөн ярилцлага болон Монголын үндэсний телевизийн "Шударга шүүхийн төлөө хөдөлгөөн"-ий захиалгат нэвтрүүлэг зэрэгт нийслэлийн Захиргааны хэргийн шүүх болон тус шүүхийн шүүгчдийг шүүн таслах эрхээ хэрэгжүүлсний төлөө гүтгэлгийн шинжтэй үндэслэлгүй зүйлийг нийтлэн нэвтрүүлж, иргэд, хөдөлмөрчдөд тус шүүхийн үйл ажиллагаа, шүүгчдийн талаар буруу ташаа ойлголт өгөхийг зорьж байгаа явдлыг эрс шийдвэртэй эсэргүүцэн дээрх үйлдлээ таслан зогсоохыг шаардаж үүнтэй холбогдуулан дараахь мэдээллийг олон түмэнд хүргэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд "Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг хуралдаанд оролцогчдод уншиж сонсгоно, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш долоо хоногийн дотор хувийг зохирчдод хүргүүлнэ" гэж заасан. Шүүх хуулийн энэ заалтын дагуу шийдвэрийн агуулгыг шүүх хуралдаанд танилцуулсан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасны дагуу шийдвэр биелүүлэх арга журмаа шийдвэрт зааж өгсөн ба үүнийг хуралдаанд заавал унших шагрдлагагүй гэж үзсэн болно. Учир нь тус шүүхийн шүүгчийн "Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай" 2004 оны долдугаар сарын 2-ны өдрийн 24 дүгээр захирамж хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөед дээрх заалтыг шийдвэрт оруулсан ч, оруулаагүй ч энэ захирамжийн үйлчлэл хэвээр хадгалагдаж байсан юм. Харин ч шүүх энэ тухай хариуцлагч байгууллагад тухайн үед нь албан ёсоор мэдэгдсэн болно. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг хальт сонссоноор шүүхийн шийдвэр болон хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлан улмаар хууль бус үр дагавар үүсгэснийхээ хариуцлагыг Захиргааны хэргийн шүүхээс хайж байгаа явдлыг эрс буруушааж байна.

Хэргийн гуравдагч этгээд Ж.Гүррагчаагийн өмгөөлөгч Б.Ганбаатар, Ж.Наранцацралт нараас Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт засвар оруулах тухай хүсэлтийг шүүх 2004 оны долдугаар сарын 23-нд хүлээн авсан бөгөөд хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн "шийдвэрт засвар оруулах боломжгүй" гэж үзсэн. Учир нь шүүхийн шийдвэрийн гурав дахь заалт "хэргийн бодит байдлыг илт буруу илэрхийлсэн, санамсаргүй тооны алдаа гаргасан, зарим зүйлийг ойлгомжгүй илэрхийлсэн" гэсэн үндэслэлүүдийн алинд нь ч хамаараагүй байна гэж үзсэн юм. Харин дээрх засвар оруулах тухай хүсэлтийн хариуг Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч нарын гарын үсэг зурж албан бичгээр өгсөн нь буруу биш бөгөөд хэрвээ шийдвэрт засвар оруулах боломжтой гэж шүүх үзсэн бол шүүхийн тогтоол гаргах ёстой байсан. Иймд энэ ажиллагааг хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Шүүх, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа бол дээр дурдсан бохир аргаар биш, харин зохих журмын дагуу гомдлоо гаргаж хэргийг хянуулах нь зүйд нийцнэ" гэжээ.