Парламентад суудал авсан намууд бие биедээ итгэхгүй байгаагаас зөвшилцөл удааширч болзошгүй (2004.07.28)

A- A A+

“Зууны мэдээ” сонинд бичихдээ, “зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар зөвшилцөл удааширч буйн гол шалтгаан нь намууд бие биедээ харилцан итгэхгүй байгаа явдал бололтой. МАХН-аас юуны өмнө УИХ-аа удирдлагатай болгож ажилд нь оруулъя гэж байгаа. Намын даргаа УИХ-ын даргад нэр дэвшүүлж зөвшилцөхөөр санал болгосон. Харин эвслийнхэн МАХН-ыг УИХ-ын удирдлагаа авсны дараа зангаа хувиргаж магадгүй хэмээн болгоомжлон УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцдэг бүх асуудал, бүх томилгоог нэг мөр зөвшилцөж байж УИХ-ын даргаа сонгоно гэж байгаа юм байна” гэж тус сонин 176-177 дугаартаа тэмдэглэсэн байна.

Тэрчлэн УИХ-ын гишүүн С.Оюун сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийхдээ, хэрэв МАХН өнөөдөр УИХ-д байгаа хоёр суудлаараа илүүрхэж зөвшилцөхөд саад хийвэл маргаантай байгаа 24, 59 дүгээр тойргийн талаарх шүүхийн шийдвэрийг хүлээж болох тухай ч ярьсан байна. Ингэвэл чуулган зөвшилцөл нэрийн дор нэлээд хоногоор завсарлаж болзошгүй юм.