"Эх орон-Ардчилал" эвсэл зөвшилцлийн тодорхой хувилбар санал болгожээ (2007.07.28)

A- A A+

"Эх орон-Ардчилал" эвсэл зөвшилцлийн тодорхой хувилбар санал болгожээ (2007.07.28)

"Эх орон-Ардчилал" эвслээс өчигдөр МАХН-ын Удирдах зөвлөлд албан бичиг хүргүүлжээ. Уг албан тоотод МАХН-аас "Эх орон-Ардчилал" эвсэлд явуулсан "Зөвшилцөл-1" төсөлтэй танилцсан тухай өгүүлээд уг төслийг дэмжихийн зэрэгцээ өөр хувилбарыг санал болгон уулзалт яриа хийх санал тавьжээ.

Уг баримт бичигт дурдахдаа, “УИХ-ын даргад МАХН нэр дэвшүүлж, түүнийг "Эх орон-Ардчилал" эвсэл дэмжинэ. Монгол Улсын Ерөнхий сайдад "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшүүлж, түүнийг МАХН дэмжинэ. Засгийн газрын гишүүдийг МАХН, "Эх орон-Ардчилал" эвсэл 50:50 харьцаагаар УИХ-аас томилно. УИХ-ын байнгын болон дэд хороодын дарга нарыг МАХН, "Эх орон-Ардчилал" эвсэл 50:50 харьцаагаар УИХ-аас сонгоно. МАХН-аас нэр дэвшүүлсэн хүмүүсийг "Эх орон-Ардчилал" эвсэл бүлгээрээ дэмжинэ. "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг МАХН бүлгээрээ дэмжинэ” зэрэг хувилбарыг санал болгосон байна.