Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт санал оруулах ажлын хэсгүүд байгуулжээ (2004.07.29)
Шинээр байгуулах Засгийн газрын мөрийн хөтөлбөрт МАХН-аас оруулах асуудлыг боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэгт МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцсон зарим улстөрч, нэртэй эрдэмтэн судлаач орсон байна.
Мөн ийм ажлын хэсгийг “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулан тус эвслээс санал болгох асуудлыг боловсруулахаар ажиллуулж байгаа юм.