МАХН-ын бүлэг эхлээд УИХ-аа байгуулж, дараа нь эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг дэмжихээр шийдвэрлэжээ (2004.07.30)
МАХН-ын бүлэг өчигдөр хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргажээ. Уг хурлаас зөвшилцлийг хуулийн хүрээнд явуулна, МАХН одоогоор УИХ-д хамгийн олон суудалтай тул УИХ-ын даргад зөвшилцөн нэр дэвшүүлнэ. Эхлээд УИХ-аа байгуулна, дараа нь эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг дэмжинэ гэсэн шийдвэр гаргажээ.
Мөн зөвшилцөл хийгээд МАХН доторх мэдээллийг сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд хүргэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Т.Ганди, Т.Очирхүү, Г.Занданшатар, Л.Одончимэд нар багтсан байна.