СЕХ баасан гаригт хуралдсангүй (2004.08.02)

A- A A+
СЕХ баасан гаригт хуралдсангүй (2004.08.02)

СЕХ баасан гаригт хуралдсангүй (2004.08.02)

Сонгуулийн ерөнхий хороо баасан гаригт УИХ-ын 24 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшсэн Д.Сугарын гомдлыг хэлэлцэх ёстой байсан боловч ирц бүрдээгүй шалтгаанаар даваа гариг хүртэл хойшлуулжээ. Энэ талаар СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн дараахь тайлбарыг хийсэн байна.

Тэрээр "Бид 24 дүгээр тойргийн маргааныг чуулган эхэлсэн өдөр буюу энэ сарын 26-ны өдөр хэлэлцэхээр товлосон байсан боловч УИХ-ын чуулганд мэдээлэл өгөх учраас хуралдаж амжаагүй. Үүний дараа тус тойргийн болон хэсгийн хорооны дарга нар амралтаа аваад хөдөө явчихсан байсан болохоор холбоо авч чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Эцэст нь унаа гаргаж тэдний зардлыг даан байж нарийн бичгийн дарга нарыг нь авчраад байна. Хэсгийн хорооны даргынх нь бие муу учраас ирээгүй. Өнөөдөр ирцээ бүрдүүлж хуралдах гэтэл хүндэтгэх шалтгааны улмаас бас л дахин хуралдаж чадахааргүй боллоо. СЕХ-ны гишүүн С.Маналжав хөдөө аймагт ажлаар яваа, Д.Сандаг-Очир генерал урд шөнө яаралтай ажил гараад хөдөө явчихаж. Хүрэлбаатар гишүүн Ч.Улаан сайдаас мэдээлэл аваад завгүй, Х.Нарантуяагийн хувьд УИХ-ын чуулган хуралдах гээд бас л боломжгүй гэнэ. Ингээд энд байгаа таван гишүүн бид ирц бүрдээгүйн улмаас хуралдааныг ирэх даваа гариг хүртэл хойшлуулахаар боллоо хэмээгээд уучлал хүссэн байна.