СЕХ-ны шийдвэрийг хүндэтгэж үзэхийг МАХН санал болгов (2004.08.02)

A- A A+
СЕХ-ны шийдвэрийг хүндэтгэж үзэхийг МАХН санал болгов (2004.08.02)

СЕХ-ны шийдвэрийг хүндэтгэж үзэхийг МАХН санал болгов (2004.08.02)

МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүд "Эх орон-Ардчилал" эвсэлд санал хүргүүлжээ. Түүнд, УИХ-ын сонгуулийн 24, 59 дүгээр тойргийн асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар Сонгуулийн ерөнхий хороонд хамтарч шаардлага тавих тухай танай саналыг судалж үзэв. УИХ-ын сонгууль нь олон тойрогт, тухайлбал, 24, 59 дүгээр тойрогт будлиантай болсон нь бодит үнэн юм. Сонгуулийн ерөнхий хороо сонгуультай холбоотой маргаантай асуудлыг шийдэх эрх бүхий байгууллагын хувьд шийдвэрээ гаргасныг хүндэтгэж үзэх нь зүйтэй. Сонгуулийн будлианыг ард түмэн хагалж маргаангүй болгох ёстой болохоос биш аль нэгэн байгууллага, албан тушаалтан өөрийн үзэмжээр шийдэх нь зохимжгүй юм.

Иймд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн холбогдох хэсэгт дахин санал хураалт явуулах нь зүйтэй бөгөөд харин 59 дүгээр тойрогт нэгэнт дахин санал хураалт явагдаж, сонгогчид энэ тойрогт МАХН-аас нэр дэвшсэн Ж.Гүррагчааг сонгосон тул түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч тангаргийг нь өргүүлэх нь зүйд нийцнэ гэжээ.