Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл зөвлөмж гаргалаа (2004.08.03)
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл 2004 оны долдугаар сарын 31-ний 11 цагт хуралдаж, улстөрийн өнөөгийн нөхцөл байдал, зөвшилцөөний үйл явцын талаар хэлэлцээд, "Эх орон-Ардчилал" эвслээс МАХН-тай явуулж буй зөвшилцлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж, УИХ дахь эвслийн түр бүлэг дэх Ардчилсан намын гишүүдэд дараахь зарчим баримтлахыг зөвлөмж болгожээ. Үүнд:
-
24, 59 дүгээр тойрогт зургадугаар сарын 27-нд Монголын ард түмний хийсэн улстөрийн сонголтыг ямар ч засваргүйгээр баталгаажуулсны дараа зөвшилцлийг эцэслэн тохиролцох.
-
Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг эхлээд тохиролцох, шииэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Ирээдүй" сан байгуулж, "Итгэлийн мөнгө" олгох бодлогыг хэрэгжүүлэхээр тусгахыг даалгах
-
УИХ-ын даргад МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшин сонгогдох ёс суртахууны эрхгүй хэмээн үзэж байгаа "Эх орон- Ардчилал" эвслийн намуудын гишүүд, дэмжигчдийн үзэл бодлыг эш үндэс болгох гэсэн байна.