Сонгуулийн ерөнхий хороо тогтоол гаргав (2004.08.04)

A- A A+
Сонгуулийн ерөнхий хороо тогтоол гаргав (2004.08.04)

Сонгуулийн ерөнхий хороо тогтоол гаргав (2004.08.04)

Сонгуулийн ерөнхий хороо даваа гаригт хуралдаж УИХ-ын 24 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Сугарын гаргасан давж заалдсан гомдлыг хэлэлцээд түүнийг хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргав.

Уг тогтоолд, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 32 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт ”Сонгогчдын саналыг 07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд... авна" гэж заасныг зөрчиж 23.45 цаг хүртэл санал авах цагийг сунгаж санал авсан, Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг, арван зургадугаар зүйлийн 9, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, 35 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг зөрчиж саналын хуудас дууссан зэрэг шалтгаанаар зарим сонгогчийн санал аваагүй, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсгийн дөрөв дэх заалт болон 34 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийг зөрчиж зөөврийн битүүмжилсэн 145, 146 дугаар хайрцгаар сонгогчдын саналыг авахдаа сонгогчийн нэрсийн жагсаалттай тулган үзэж сонгогч бүрт саналын хуудас олгох талаар хуульд заасан журмыг баримталж ажиллаагүй зэргээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.г-д заасан хууль зүйн эсрэг ноцтой үйлдлүүд гарсан нь нотлогдож байгаа тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.6, 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4, 7.5, 8.1, 8.1.2, 10.1, 11.2, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 11.4.2, 11.4.6, 11.6, 15.1, 15.3, 4.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойргийн хорооны "Санал авсан дүнгийн тухай" 2004 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 24/01 дүгээр тоггоолыг хүчингүй болгож, энэ тогтоолын 1-д заасантай холбогдуулан Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт дахин санал авах ажлыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 12.4.8, 12.4.10, 38.6, 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион явуулахыг Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойргийн хороонд үүрэг болголоо гэж Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.