Дахин санал хураалтыг шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүллээ (2004.08.05)

A- A A+
Дахин санал хураалтыг шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүллээ (2004.08.05)

Дахин санал хураалтыг шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүллээ (2004.08.05)

Өчигдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүх УИХ-ын 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулах тухай Сонгуулийн ерөнхий хорооны 42 дугаар тогтоолыг түдгэлзүүлээ. Тус тойрогт "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшин сонгогдоод буй З.Энхболд СЕХ-ны уг тоггоолыг илт хууль бус хэмээн үзэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Өвөрхангай аймгийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт болсон санал хураалттай холбоотой үүссэн уг маргаан ийнхүү хоёр дахь удаагаа шүүхийн хаалга татаж байна. Мөн СЕХ энэ асуудлаар хоёр дахь удаагаа хуралдаж өмнөх тогтоолоо давтсан ижил агуулга бүхий тогтоол гаргаад байгаа юм. Одоогоор шүүх хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.