УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн даргаар С.Оюун сонгогдов (2004.08.05)
"Эх орон-Ардчилал" эвслийн бүлэг өчигдөр 14.00 цагаас хуралдаж дүрмээ эцэслэн баталжээ. Бүлэгт орох нь чөлөөтэй, асуудлыг хэлэлцэхдээ мэтгэлцээнийг голлож, түүний үндсэн дээр шийдвэр гаргаж, саналыг илээр, нууцаар, нэрээр хурааж байх, цөөнх нь олонхийнхоо саналыг дэмжиж ажиллах, бүлгийн дарга нь зөвхөн УИХ-ын дэд даргын сонгууль хүлээж болох, гурван орлогчтой байх зэрэг асуудлыг дүрэмдээ тусгасан байна. С.Оюуныг Эвслийн бүлгийн даргаар, С.Баярцогт, Н.Батбаяр нарыг орлогчоор нь сонгожээ.