УИХ-ын анхдугаар чуулган ахин завсарлав (2004.08.10)

A- A A+
УИХ-ын анхдугаар чуулган ахин завсарлав (2004.08.10)

УИХ-ын анхдугаар чуулган ахин завсарлав (2004.08.10)

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан өчигдөр товлосон цагаасаа нэлээд хожимдож эхэлсэн ч намууд зөвшилцөж амжаагүй шалтгаанаар бас л хойшилж, өнөөдөр 11 цагт үргэлжлүүлэн хуралдахаар боллоо. Парламентад суудал авсан улстөрийн хоёр гол хүчний ажлын хэсгүүд өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн амралтын өдөр ч гэсэн ажилласан байна. Тэд өчигдөр өглөөний 10.30 цаг хүртэл хоорондоо санал солилцож, хуралдсан ч УИХ-ын даргыг сонгох асуудлаар хараахан нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй аж. Тиймээс чуулганы хуралдааныг завсарлуулах саналтай байгаагаа УИХ-ын гишүүн, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн хэлсэн. Уг саналыг УИХ-ын гишүүн С.Оюун дэмжсэнээ илэрхийлсэн юм.