МАХН-ын бүлэг одоогоор даргагүй байна (2004.08.17)
МАХН-ын бүлэг одоогоор даргаа сонгоогүй байгаа юм. Бүлгийн даргаа хэзээ сонгох вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Т.Ганди хариулахдаа, “тун удахгүй шийднэ. Бүлгийн даргад өрсөлдөж буй хүн цөөн байгаа” гэж хариулсан байна. Түүнчлэн энэ асуудлыг нам эвслийн бүлгийн дарга нь УИХ-ын дэд дарга байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудалтай мөн хамт хэлэлцэж байгаа бололтой.