МАХН дөрөв, Эвсэл гурван байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх бололтой (2004.08.17)

A- A A+
МАХН дөрөв, Эвсэл гурван байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх бололтой (2004.08.17)

МАХН дөрөв, Эвсэл гурван байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх бололтой (2004.08.17)

УИХ одоогоор долоон байнгын хороотой. Хоёр талын ажлын хэсгийн тохирсноор МАХН Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Эдийн засгийн болон Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн гэсэн дөрвөн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр болсон байна. Сондгой тоо таарсан Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороог аль нам, эвсэл авах асуудлыг шийдэхдээ зоос хаяж шодсон байна. Ингээд сүлдтэй талыг сонгосон МАХН-ын талаар буусан тул МАХН энэ хороог авчээ гэж “Өнөөдөр” болон “Өдрийн сонин” мэдээлсэн байна.

Харин “Эх орон-Ардчилал” эвсэл Аюулгүй байдал, гадаад бодлогын, Төсвийн, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр болжээ. Энэ шийдвэрийг хоёр бүлгийн гишүүд дэмжихээр тохирсон байна.

Цаашдаа байнгын хороодын тоог 10 болгохоор тохирсон аж. Энэ тохиолдолд УИХ-ын байнгын хороод дараахь байдлаар нэрлэгдэх төлөвтэй. Үүнд:

  1. Төрийн байгуулалтын байнгын хороо
  2. Хууль зүйн байнгын хороо
  3. Эдийн засгийн байнгын хороо
  4. Төсвийн байнгын хороо
  5. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
  6. Байгаль орчны байнгын хороо
  7. Хөдөөгийн хөгжлийн байнгын хороо
  8. Дэд бүтцийн хөгжлийн байнгын хороо
  9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
  10. Нийгмийн хамгааллын байнгын хороо