Хамтарсан тунхагт УИХ-ын 74 гишүүн гарын үсэг зуржээ (2004.08.18)

A- A A+
Хамтарсан тунхагт УИХ-ын 74 гишүүн гарын үсэг зуржээ (2004.08.18)

Хамтарсан тунхагт УИХ-ын 74 гишүүн гарын үсэг зуржээ (2004.08.18)

УИХ-ын 74 гишүүн санал нэгтэйгээр хамтарсан тунхаглалд гарын үсэг зуржээ. Энэхүү тунхаглалд:

"УИХ-ын 2004 оны сонгуулийн үр дүнд бий болсон улс төрийн нөхцөл байдал нь УИХ-д суудалтай нам, эвсэл, улстөрчид эв эеийг хичээж ард түмний язгуур эрх ашиг, улс орны хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллахыг шаардаж байна. Буй болсон энэхүү нөхцөл байдлыг МАХН, "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд бид гүнээ ухамсарлаж тэнцвэрийг хангасан, харилцан итгэлцэл, хяналтад тулгуурласан хамтын хариуцлагын зарчмыг баримтлан хамтарсан төр, засгийг байгуулж, Монгол Улс, ард түмний нийтлэг эрх ашигт болон хуульд нийцсэн тогтвортой, үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулахын төлөө хичээнгүйлэн зүтгэхээ тунхаглаж байна" гээд эрхэм гишүүд гарын үсгээ зуржээ.