УИХ-ын бүтцийг бий баталсны дараа Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ (2004.08.18)
"Эх орон-Ардчилал" эвсэл, МАХН хоёр зөвшилцөн Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн барихынхаа өмнө буюу өчигдөр ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчтэй уулзсан байна. Ерөнхийлөгч Н.Багабанди эхлээд УИХ-ын бүтцээ байгуулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. "Ерөнхийлөгч шийдвэрээ гаргана. Гэтэл дараа нь уг асуудлыг хэлэлцэх УИХ-ын бүтцийн байгууллага байгуулагдаагүй байвал бэрхшээлтэй" гэж Ерөнхийлөгч зөвлөжээ. Энэ талаар зөвшилцөх ажлын хэсгийг төлөөлж Эвслийн бүлгийн дэд дарга С.Баярцогт өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Хэрэв өнөөдөр 15 цагаас хуралдах УИХ-ын анхдугаар чуулган УИХ-ын байнгын хороодыг байгуулбал Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай саналыг эвсэл, МАХН хамтран мөн өдөртөө өргөн барихаар төлөвлөж байгаа аж.