УИХ-ын хоёр дэд даргын нэгээр С.Оюуныг сонголоо (2004.08.19)
УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаас УИХ-ын хоёр дэд даргын нэгээр С.Оюуныг сонгосон байна. Ил санал хураалтад 66 гишүүн оролцсноос 65 нь түүнийг дэмжиж, УИХ-ын гишүүн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан татгалзсан байна.
С.Оюун сэтгүүлчидтэй уулзахдаа, Засгийн газарт тавих хяналтын үүрэгтээ УИХ илүү анхаарал тавьж, гүйцэтгэх засаглалд парламент нь сөрөг хүчин байх ёстойг онцлон хэлжээ. УИХ гүйцэтгэх засаглалд хяналт тавих, сонгогчдоо төлөөлөх үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ олон түмний санал бодлыг хууль тогтоомжид тусгах ёстой гэж тэрбээр үзэж байна.