УИХ-ын байнгын хороодын дарга нар тодорсон байна (2004.08.20)
Мөн өдрийн хуралдаанаар УИХ-ын байнгын хороодын дарга нарыг сонгожээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар М.Энхсайхан /эвсэл/, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар Ч.Раднаа /МАХН/, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар С.Ламбаа /эвсэл/, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Батболд /МАХН/, Төсвийн байнгын хорооны даргаар Р.Бадамдамдин /эвсэл/, Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Одбаяр /МАХН/, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Дамиран /МАХН/ нар тус тус томилогдсон байна.