УИХ-ын дэд даргаар Д.Лүндээжанцанг сонгов (2004.08.20)

A- A A+
УИХ-ын дэд даргаар Д.Лүндээжанцанг сонгов (2004.08.20)

УИХ-ын дэд даргаар Д.Лүндээжанцанг сонгов (2004.08.20)

УИХ-ын хоёр дэд даргын нэгээр эвслийг төлөөлж С.Оюун сонгогдсон тухай мэдээлж байсан. УИХ өчигдрийн хуралдаанаараа МАХН-аас дэд даргад нэр дэвшүүлсэн Д.Лүндээжанцанг санал нэгтэй сонгосон байна. Хуралдаанд 65 гишүүн оролцсон байжээ. Тэрбээр УИХ-д 1992 оноос өнөөг хүртэл дөрвөн удаа тасралтгүй сонгогдсон юм.

УИХ-ын дэд даргаар сонгогдсон Д.Лүндээжанцан ярихдаа, ард түмний нийтлэг эрх ашгийг хөндсөн зарим хуулийг гаргах, эрс шинэтгэлийн шинжтэй арга хэмжээнүүдийг авч явуулах боломж энэ парламент, Засгийн газарт бүрдсэн хэмээгээд улс төрийн хүчнүүд аль болох өргөн зөвшилцлийн үндсэн дээр энэ бүхнийг шийдэх ёстой гэсэн байна.