МАХН-ын бүлгийн орлогчоор УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилжээ (2004.08.23)
УИХ дахь МАХН-ын бүлэг бүлгийнхээ орлогч даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилжээ. Улс төрийн шинэ нөхцөл байдал, бүлгийн ажлын ачааллын шаардлагаар нам, эвслийн бүлгүүд орлогч дарга нараа томилсон байна. УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн орлогч даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогт, Р.Эрдэнэбүрэн нар ажиллаж байна.
1996-2000 оны УИХ дахь МАХН-ын бүлгийн орлогч даргаар Ц.Нямдорж ажилласан бол 2000-2004 онд тус бүлэг орлогчгүй байжээ.