УИХ-ын дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа (2004.08.24)

A- A A+
УИХ-ын дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа (2004.08.24)

УИХ-ын дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа (2004.08.24)

Өнгөрсөн долоо хоногт төлөвлөсний дагуу өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, Төрийн байгуулалт, Төсөв, Хууль зүйн байнгын хороод хуралдаж Тусгай хяналт, Ёс зүй, Нутгийн өөрөө удирдах ёс, Төсвийн зарлагын хяналтын, Хүний эрхийн дэд хороодыг байгуулах асуудлыг хэлэлцэв. Үндсэн байнгын хороод 19-24 гишүүнтэй байдаг бол дэд хороод нь үндсэн байнгын хорооны 50 хувиас илүүгүй гишүүдтэй байх ёстой аж. Дэд хороодын бүрэлдэхүүнийг байнгын хороогоор хэлэлцсэн дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн байна. МАХН, "Эх орон-Ардчилал" эвсэл зөвшилцөн хоёр талаас тэнцүү тоотой гишүүдийг нэр дэвшүүлжээ.

УИХ-ын нэгдсэн хуралдаанаас Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлахыг хойшлуулж, бусад дэд хороодын бүрэлдэхүүнийг 100 хувь санал нэгтэй баталсан байна.

УИХ-ын Дэд хороодын бүрэлдэхүүн:

Ёс зүйн дэд хороо:
Г.Адьяа, А.Цанжид, С.Баярцогт, Д.Одхүү, Л.Гантөмөр

Нутгийн өөрөө удирдах ёсны дэд хороо:
Д.Дэмбэрэл, Д.Дондог, Р.Буд, А.Мурат, М.Сономпил, Н.Баяртсайхан

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:
Т.Бадамжунай, А.Бакей, М.Зоригт, Ж.Наранцацралт, Г.Занданшатар, Л.Пүрэвдорж. (Гишүүн Г.Занданшатар Эдийн засгийн байнгын хорооны гишүүн байсан бөгөөд тус дэд хороонд ажиллахын тулд Төсвийн байнгын хороонд шилжихээр хүсэлт гаргасан байна)

Хүний эрхийн дэд хороо:
Б.Батбаатар, Ц.Жаргал, Ц.Мөнх-Оргил, Р.Нямсүрэн