Ерөнхий сайдын зөвлөхүүд томилогдов (2004.08.25) Ерөнхий сайдын ажлын албаны бүрэлдэхүүн буюу зөвлөхүүд томилогдон өчигдрөөс ажилдаа орсон байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар Ч.Сайханбилэг томилогджээ гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Н.Алтанхуягийг түр томилсон тухай зарим эх сурвалж мэдээлж байна. |