УИХ-ын дөрвөн дэд хорооны дарга нар тодорлоо (2004.08.25) УИХ-ын дэд хороодыг даргалах хүмүүс өчигдөр тодорхой болжээ. УИХ-ын холбогдох байнгын хороод өчигдөр хуралдаж, дэд хороодын дарга нараа сонгосон байна. Ёс зүйн дэд хорооны даргаар Л.Гантөмөр /эвсэл/, Нутгийн өөрөө удирдах ёсны дэд хорооны даргаар А.Мурат /эвсэл/, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Г.Занданшатар /МАХН/, Хүний эрхийн дэд хорооны даргаар Ц.Жаргал /эвсэл/ нар ажиллахаар болжээ. |