УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Их өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг шалгуулж байна (2004.09.02)

A- A A+

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Энхсайхан “ММ” сонинд өгсөн ярилцлагадаа их өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа хүүхдээ эрх мэдлээ хэтрүүлэн Японд сургуульд явуулсан, Монголын цэргийн хүчнийг Ирак руу илгээсэн зэрэг асуудлыг эрх мэдлийнхээ хүрээнд шалгуулахаар холбогдох байгууллагуудад хандаж хүсэлт тавьсан гэж мэдэгджээ. Парламентаас эцсийн шийд гараагүй байхад Ирак руу цэргээ явуулсан нь хууль зөрчсөн хэрэг болсон, түүнээс бус цэргээ илгээснийг буруутгаж байгаа юм биш гэж тэрбээр үзэж байгаа ажээ. 

Засгийн газар шадар сайдтай болох асуудлыг Үндсэн хуулиа зөрчиж буй хэрэг гэж М.Энхсайхан үзэж байгаа аж. Түүнийхээр энэ нь ерөөсөө Монгл Улсыг хоёр Ерөнхий сайдтай болгож байна.  Эрх мэдлийг ингэж хуваарилбал улстөрийн хямралд хүргэж болох юм гэжээ.