Үндэсний радио, телевизийг олон нийтийн статустай болгоно (2004.08.26)

A- A A+
Үндэсний радио, телевизийг олон нийтийн статустай болгоно (2004.08.26)

Үндэсний радио, телевизийг олон нийтийн статустай болгоно (2004.08.26)

УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар өчигдөр хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзан хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэхдээ ийн мэдэгдсэн байна. Тэдний хэлснээс үзэхэд өнөө хэр баталж амжаагүй байгаа Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд оруулсан бололтой.

Хэдийгээр энэ шийдвэр албан ёсоор батлагдан гараагүй байгаа ч Үндэсний радио, телевизийг төр, засгийн мэдлээс гаргаж байгаа тул Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэхэд Монголын Үндэсний радио, телевизийн тухай асуудлыг ярихгүй болох нь хэвлэлийн бага хурлын үеэр тодорхой болсон гэж өдөр тутмын сонинууд мэдээлсэн байна. Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн мэдэгдсэнээс үзэхэд өнөөдрөөс эхлэн үндэсний радио, телевизээр намуудын захиалгат нэвтрүүлэг гарахгүй юм байна.