УИХ-ын чуулган ирэх долоо хоног хүртэл хуралдахгүй (2004.08.27)
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн болон Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан боловч хурал хойшилжээ. Хуралдааныг хойшлуулах болсон шалтгааны тухай “Монголын мэдээ” сонины сурвалжлагчийн асуултад УИХ-ын дэд дарга С.Оюун хариулахдаа, нам, эвслийн ажлын хэсгүүд хуралдаж Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэл болон бүтцийн асуудлаар бүлэг тус бүр дээрээ хэлэлцэх болсон тул хуралдаан хойшилсон гэжээ. Түүний хэлснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр ч мөн болохгүй бөгөөд ирэх долоо хоногоос нэгдсэн хуралдааны товыг зарлах ажээ.