УИХ-ын дарга таван зөвлөхтэй болно (2004.09.02)

A- A A+
УИХ-ын дарга таван зөвлөхтэй болно (2004.09.02)

УИХ-ын дарга таван зөвлөхтэй болно (2004.09.02)
УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүн цэгцэрч эхэлсэн хэдий ч зарим албан тушаалыг эцэслэн шийдээгүй байгаа юм. “Зууны мэдээ” сонины мэдээлснээр УИХ-ын дарга Н.Энхбаяр салбарын чиглэлээр таван зөвлөхтэй болох ажээ.  Өмнөх парламентын үед УИХ-ын дарга Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас цөөн зөвлөхтэй ажилласан бол одоо олон субъектээс бүрдсэн парламентад дарга нь хэд хэдэн зөвлөхтэй байхыг чухалчилсан бололтой гэж тус сонин тайлбарласан байна.