МАХН-ын бүлэг яамдын тоог зөвшөөрсөн ч Засгийн газрын бүтцийн талаар өөр хувилбартай байна (2004.09.06)
УИХ дахь МАХН-ын бүлэг Ерөнхий сайдаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгчид өргөн барьсан төслийн талаар хэлэлцээд яамдын тоог 13 байхыг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ эдийн засаг, аж ахуйн чиглэлийн яамдыг задалж, хүний хөгжил, нийгмийн салбарын чиг үүрэг бүхий яамтай нэгтгэснийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн аж. Мөн нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарыг хоёр тусдаа яам хариуцах ёстой гэж үзэн өөрсдийн хувилбараар Засгийн газрын бүтцийн төслийг боловсруулсан ажээ.