2000-2004 онд ажилласан УИХ бүрэн эрхээ шилжүүлэхийн өмнөхөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ж.Бямбадоржийг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох тухай, Н.Чинбатыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолыг баталсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгч эдгээр тогтоолд хориг тавьсан.
Энэ хоригийг хүлээн эсэх тухай УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн билээ. Энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хэлэлцээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан байна.
Гэхдээ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. УИХ-ын гишүүдийн гуравны нэг /20 орчим хүн/ нь дэмжвэл хоригийг хүлээн авах боломжтой байдаг. Ингээд гишүүдийн олонхи буюу 36 нь дэмжснээр хоригийг хүлээн авахаар болж дээрх тогтоолыг хүчингүй болгожээ.