Ерөнхийлөгч яамдын тоог цөөлж 10 болгох саналтай байна (2004.09.06)

A- A A+
Ерөнхийлөгч яамдын тоог цөөлж 10 болгох саналтай байна (2004.09.06)

Ерөнхийлөгч яамдын тоог цөөлж 10 болгох саналтай байна (2004.09.06)

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн ирүүл сэн төсөлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди танилцаад дараахь саналыг урьдчилсан байдлаар хүргүүлсэн байна. Үүнд:

НЭГ.Яамдын тухайд

1.Хууль зүй, дотоод хэргийн яамыг Дотоод хэр гийн яам болгон өөрчилж, эрх зүйн шинэтгэл, хууль тог тоомжийн төсөл боловсруу лах арга зүй, хууль тогтоом жийн системчлэл, эрх зүйн сургалт, сурталчилгааны үүргийг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хариу цуулах.

2. Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулахын оронд аялал жуулчлалын асуудлыг Байгаль орчны яаманд хамааруулж, Байгапь орчин, аялал жуулчлалын яам болгох.

3. Соёлын асуудлыг Бо ловсрол, шинжлэх ухааны яаманд хариуцуулж, одоо байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг хэвээр үлдээх.

4. Барилга, хот байгуу лалтын яам, Зам, тээврийн яам гэснийг нэгтгэж, Дэд бүтэц, хот байгуулалтын яам байгуулах.

5.Түлш, эрчим хүчний яам гэснийг Үйлдвэр, худал дааны яамтай нэгтгэж, Аж үйлдвэр, худалдааны яам байгуулах.

6 .Эруүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэснийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам гэж нэрлэх.

7 .Батлан хамгаалах яамыг ерөнхий чиг үүргийн яамдад хамруулах.

Эдгээр өөрчлөлтийг хийс нээр Засгийн газрын бүтцэд дараахь яам байх болно:

Ерөнхий чиг үүргийн:

1. Сангийн яам

2. Гадаад хэргийн яам

З. Дотоод хэргийн яам

4. Батлан хамгаалах яам

Чиглэлийн:

5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам

6. Дэд бүтэц, хот байгуу лалтын яам

7. Боловсрол, соёл, шинж лэх ухааны яам

8. Аж үйлдвэр, худалдааны яам

9. Хүнс, хөдөө аж ахуйн яам

10. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам

ХОЁР. Засгийн газрын агентлагуудын тухайд  

1.Ерөнхий сайд бодлого боловсруулах, нэгтгэн зан гидах асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэх шаардлагын үүднээс түүний харьяанд Тагнуулын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газрыг үлдээж, Төрийн өмчийн хороог Сангийн сайдын, Гамшгаас хамгаалах ерөнхий газар, Оюуны өм чийн газрыг Дотоод хэргийн сайдын, Мэдээлэл техноло гийн газрыг Дэд бүтэц, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хам руулах.

2. Шадар сайд улсын эдийн засаг, нийгмийн хөгж лийн үзэл баримтлал, бүс нутгийн хөгжлийн хэтийн бод лого, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого хариу цах гэж төсөлд заасан боловч түүнийгээ хэрэгжүүлэх портфель байхгүй байгаа учир Үндэсний хөгжлийн газрыг агентлагийн хэлбэрээр бий болгож, түүнийг болон Гадаадын хөрөнгө оруулал тын газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруу лах.

З. Байгаль, ой, усны нөө цийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үндсэн бүтцэд оруулах.

4. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Газрын тосны хэрэг эрхлэх газрыг нэгтгэж, Ашигг малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар болгох.

5. Эмнэлгийн тусламжийн удирдах газрыг хэвээр ажиллуулах.

6. Хүүхдийн төлөө үн дэсний газрын төрийн чиг үүргийг Эрүүл мэнд, нийг мийн хамгааллын яамны үндсэн бүтцэд хамааруулж, бусад чиг үүргийг төрийн бус байгууллага, контракт менеж ментийн зарчмаар хэрэг жүүлэх.

Ийм өөрчлөлт хийснээр Засгийн газрын агентлагийн бүтэц дараахь байдалтай болно гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба наас мэдээллээ.

 

Эрхлэх асуудлын хүрээ

Засгийн газрын тохируулагч агентлаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Ерөнхий сайдын харьяанд

1.Тагнуулын ерөнхий газар 2.Улсын мэргэжлийн хяналтын газар

 

Шадар сайдын харьяанд

З.Үндэсний хөгжлийн газар 4.Газрын харилцаа, геодөзи, зураг зүйн газар

1.Гадаадын хөрөнгө оруулалтын газар

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын харьяанд

 

2.Удирдлагын академи

З.Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар

Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

4.Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

5.Үндэсний татварын ерөнхий газар

6.Улсын гаалийн ерөнхий газар

Дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

5. Цагдаагийн ерөнхий газар 6.Хил хамгаалах ерөнхий газар

7.Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

9.Үндэсний архивын газар

10. Оюуны өмчийн газар

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

7. Зэвсэгт хүчний жанжин штаб

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

11.Ус,цаг уур, орчны шинжилгээний газар

Дэд бүтэц, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

12.Иргэний нисэхийн өрөнхий газар

13.Төмөр замын хэрэг эрхлэх газар

Аж үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд

8.Стандартчилал, хэмжил зүйн төв

9. Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах газар

14. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар

 

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

15.Улсын нийгмийн хамгааллын ерөнхий газар

16.Хөдөлмөр эрхлэлтийн газар 17.Эмнэлгийн тусламжийг удирдах газар