УИХ-ын сонгуулийн 24 тойргийн маргааныг шүүх дахин хэлэлцэж эхэллээ (2004.09.07))
УИХ-ын сонгуулийн 24, 59 дүүргийн тойргийн маргаан өнөө хэр эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өчигдөр хуралдаж сонгуулийн 24 тойргийн маргаантай асуудлыг хэлэлцэж эхэлжээ. “Эх орон-Ардчилал” эвслээс тус тойрогт нэр дэвшсэн З.Энхболдын нэхэмжлэлийн дагуу шүүх хуралдаж, хариуцагчаар нь Сонгуулийн Ерөнхий хороо оролцсон байна. УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулахаар СЕХ тогтоол гаргасныг хууль бус хэмээн үзэж З.Энхболд нэхэмжлэл гаргажээ. Шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.