МАХН-ын бүлэг 13 яам, 35 агентлагтай байх төсөл боловсруулан Ерөнхий сайдад өргөн барьжээ (2004.09.08)
УИХ дахь МАХН-ын бүлэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хуулийн төсөл боловсруулан Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид өргөн барьсан байна. Тус бүлэг 13 яам, 35 агентлагтай байхаар уг төсөлд тусгаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг хэвээр үлдээх, Эрүүл мэндийн яамыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай нэгтгэхгүй байхаар тооцжээ. Мөн шадар сайд болон бусад сайдад харъяалагдах агентлагуудад бага зэргийн өөрчлөлт оруулсан байна.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж УИХ дахь МАХН, “Эх орон-Ардчилал” эвслийн боловсруулсан төслүүдээс дундын хувилбар боловсруулан Ерөнхийлөгчид өргөн барих учиртай хэмээн зарим эх сурвалж үзэж байна. “Эх орон-Ардчилал” эвсэл Ерөнхий сайдын төслийг хүлээн аваад байгаа юм.
МАХН-ын бүлгийн боловсруулсан төслөөр Засгийн газар дараахь бүтэц, бүрэлдэхүүнтэй байх аж. Үүнд:
Ерөнхий чиг үүргийн яамд:
1.Гадаад хэргийн яам
2.Сангийн яам
3.Хууль зүй дотоод хэргийн яам
Чиглэлийн яамд:
4.Байгаль орчны яам
5.Батлан хамгаалах яам
6.Барилга, хот байгуулалтын яам
7.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
8.Зам, тээвэр, холбооны яам
9.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
10.Түлш, эрчим хүчний яам
11.Үйлдвэр, худалдааны яам
12.Хүнс, хөдөө аж ахуйн яам
13.Эрүүл мэндийн яам