Сонгуулийн ерөнхий хороо шүүхийн шийдвэрийг биелүүлэх бололтой (2004.09.09)
Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүх "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшигч З.Энхболдыг УИХ-ын гишүүнээр сонгогчдын нэрсийн жагсаалтад оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлэхийг СЕХ-нд даалгасан шийдвэрийг уржигдар гаргасан. Бичгэн шийдвэрийг хүлээн авснаар СЕХ-ны гишүүд шүүхийнхэн 42 дугаар тогтоолыг яагаад илт хууль бус гэж үзсэнийг хэлэлцээд З.Энхболдыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоныг нь батламжлах бололтой. Шүүхийнхэн З.Энхболдын талд хоёр дахь удаагаа шийдвэрээ гаргасан нь УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт дахин сонгууль явуулах шаардлагагүй гэдгийг дахин нотолж буйн хэрэг биз ээ хэмээн нэр дэвшигч Энхболд үзэж байна гэж “Зууны мэдээ” сонин мэдээлэв.