МАХН: Эрхэлсэн сайдын асуудлаар зөвшилцөх шаардлагатай. (2004.09.09)

A- A A+
МАХН: Эрхэлсэн сайдын асуудлаар зөвшилцөх шаардлагатай. (2004.09.09)

МАХН: Эрхэлсэн сайдын асуудлаар зөвшилцөх шаардлагатай. (2004.09.09)

МАХН-ын байр суурь ийм байгаа аж. УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д. Идэвхтэн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар: “Ерөнхий сайд Засгийн газрын 16 гишүүн дээр нэмж эрхэлсэн сайдын орон тоог бий болгох санал тавьсан. Яам хариуцдаггүй сайд гэж ярьдаг л даа. Эрхэлсэн сайдын албан тушаал нь улс орны маань хөгжлийн чиг хандлагад хэрэгтэй гэж Ерөнхий сайд үзэж байгаа юм. Үүнийг манай бүлэг хэлэлцээд Засгийн газрын гишүүний энэ албыг шинээр бий болговол хоёр талдаа зөвшилцөж байж томилох шаардлагатайг чухалчилсан” гэж хэлжээ. Энэ болон Засгийн газрын агентлагуудын холбогдолтой зарим саналыг МАХН-ын бүлэг Ерөнхий сайдад тавьсан бөгөөд Ерөнхий сайд эвслийн бүлэгт уг саналыг хэлэхээр болсон байна.

Улс орны хөгжил дэвшилд чухал үүрэгтэй, эдийн засгийн ач холбогдолтой зарим яамны талаар Д. Идэвхтэн ярихдаа: “Гадаадын хөрөнгө оруулалтын орчин сайжирч, бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийж эхэлсэнтэй холбогдож Зам тээврийн, Барилга хот байгуулалтын, Түлш эрчим хүчний яам байхаар болж байна” гэжээ.

Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн аль яамыг хэн толгойлох талаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулсны дараа ярилцах байр суурьтай байгаа ажээ. Мөн зөвшилцлийн хэсгийнхний хуралдаанаар орон нутгийн сонгуулийн товын талаар ярилцаж, МАХН орон нутгийн сонгуулийг 10 дугаар сарын 10-ны Ням гаригт явуулж болох юм гэсэн санал дэвшүүлсэн байна.