Алхам ч урагшлаагүй юм биш үү эд чинь...(2004.09.10)

A- A A+
Алхам ч урагшлаагүй юм биш үү эд чинь...(2004.09.10)

Алхам ч урагшлаагүй юм биш үү эд чинь...(2004.09.10)

“Өдрийн сонин”-ны нэгэн өгүүлэлд ингэж асуужээ. Асуусны учир нь МАХН-аас эвслийнхэнд Зөвшилцөл-3 хэмээх нэртэй санал ирүүлсэн явдал аж. Уг саналд “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн хамгааллын амлалтуудаасаа намууд татгалзана”, “Их эвслийн гэрээ, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнйг харилцан тохирохыг зэрэг хийнэ” гэх мэт гайхашрал төрүүлэм заалт байгаа юм байна. Их эвслийн гэрээ гэдэгт нь Ерөнхий сайд, шадар сайд хоёр ижил эрх үүрэгтэй гэх маягийн санаа ч орж байгаа гэнэ. Сонины өгүүлэлд "Эвслийнхэн дунд тушаалын түшмэдээр улс орныг удирдуулж байгаа нь хэнд ашигтай вэ гэдгийг ч тунгаах завгүй явна” гэж тэмдэглэсэн байна.