Ерөнхийлөгч УИХ-д албан бичиг хүргүүлэв (2004.09.13)

A- A A+
Ерөнхийлөгч УИХ-д албан бичиг хүргүүлэв (2004.09.13)

Ерөнхийлөгч УИХ-д албан бичиг хүргүүлэв (2004.09.13)

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ-д албан бичиг хүргүүлжээ.Уг албан бичигт "Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилдог билээ. Захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог иж бүрэн бүрдүүлж хэвийн ажиллуулах, УИХ-ын сонгуулийн зарим тойрогт гарсан маргааныг хууль зүйн дагуу эцэслэн шийдвэрлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг УИХ-д яаралтай танилцуулах шаардлагатай байна. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгчид дээрхээс шалтгаалан томилогдоогүй байгаагаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт хэрэгжих боломжгүй болж, иргэдийн хууль ёсны эрх зөрчигдөхөд хүрч байгааг УИХ анхааралдаа авахыг хүсье” гэж дурдсан байна.