МАХН-ын санал болгосон “Зөвшилцөл ¹3” баримт бичгийн эхний саналыг Эвслийн бүлэг хүлээн авах боломжгүй гэж үзжээ (2004.09.13)
МАХН болон “Эх орон-Ардчилал” эвслийн дунд хийгдэж буй зөвшилцөл гацаанд орж магадгүй боллоо хэмээн ажиглагчид үзэж байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухайд талууд санал нэгдсэн хэдий ч асуудлыг эцсийн байдлаар шийдсэн гэж үзэхэд эрт байна хэмээн “Өнөөдөр” сонин тэмдэглэсэн байна. Учир нь, УИХ дахь МАХН-ын бүлэг Засгийн газрын бүтэцтэй хамт “Их эвслийн гэрээ”-г хэлэлцэх шаардлага тавьж, “Зөвшилцөл ¹3"- ыг санал болгосон юм. Өмнө нь,Их эвслийн гэрээний төсөл дээр талууд санал солилцож байсан билээ.
УИХ-ын дэд дарга, «Эх орон-Ардчилал» эвслийн бүлгийн ахлагч С.Оюун хэлэхдээ, МАХН-ын санал болгосон “Зөвшилцөл ¹3” баримт бичгийн эхний санал буюу УИХ, Засгийн газрын удирдлагыг хоёр, хоёр жилээр ээлжлэн хэрэгжүүлэх зарчмыг баримтлах тухай заалтыг хүлээж авах боломжгүй гэж манай бүлэг үзсэн. МАХН-ынхан энэ асуудлыг бүлгээрээ даваа гаригт хуралдаж энэ саналыг хэлэлцэхээр болсон, тийм учраас эвслийн байр суурийг одоо хэлэх боломжгүй гэсэн байна. "Хамтын хариуцлага гэдгийг Еренхий сайд, Шадар сайд хоёроор ойлгож байгаа, яагаад гэвэл Ерөнхий сайд, Шадар сайд хоёр зөвшилцөж байж шийдвэрээ гаргана. Энэ нь хамтын хариуцлагын зарчим юм” гэж тэрбээр үзэж байгаа ажээ.