Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа (2004.09.13)

A- A A+
Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа (2004.09.13)

Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа (2004.09.13)

УИХ-ын дарга Н.Энхбаярт Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. Засгийн газрын бүтцэд 13 яам ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь Ерөнхий сайд, Шадар сайд, дээрх яамдын эрхлэх асуудлыг хариуцсан сайд нар болон хоёр эрхэлсэн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нийт 18 гишүүн байхаар төсөл боловсруулжээ.

Ерөнхий чиг үүргийн яамдад Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, чиглэлийн яамдад Байгаль орчны яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Түлш, эрчим хүчний яам, Үйлдвэр, худалдааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яамд ажиллахаар төсөлд тусгажээ.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын гишүүн-Байгаль орчны сайд, Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд, Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайд, Засгийн газрын гишүүн-Зам тээвэр, аялал, жуулчлалын сайд, Засгийн газрын гишүүн-Сангийн сайд, Засгийн газрын гишүүн-Түлш, эрчим хүчний сайд, Засгийн газрын гишүүн-Үйлдвэр, худалдааны сайд, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын гишүүн- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд нар ажиллахаар төсөлд тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлсэн байна.