Эвслийн бүлгийн зөвшилцлийн ажлын хэсэг өөрчлөгджээ (2004.09.16)
“Эх орон-Ардчилал” эвслийн бүлэг зөвшилцлийн ажлын хэсгээ бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчлөн шинэчилсэн байна. Тус бүлгийн хуралдаанаас УИХ-д өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг парламентаар даруй хэлэлцэн танхимыг бүрдүүлэх ажлыг шуурхай хийхийг шинээр байгуулсан зөвшилцлийн ажлын хэсэгт үүрэг болгосон байна.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, Э.Бат-Үүл, Л.Гүндалай, М.Зоригт, С.Отгонбаяр, М.Сономпил, М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар оржээ.