С.Оюун Ерөнхий сайдын хүсэлтэд хариу илгээв (2004.09.16)
УИХ-ын дэд дарга, "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн дарга С.Оюун Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай багц асуудлыг шуурхай шийдвэрлэж, шинээр байгуулагдах Засгийн газрыг бүрэн эрхээ жинхэнэ утгаар нь хуулийн дагуу хэрэгжүүлэх, тупгамдсан олон асуудлыг шинэ бүтэц, бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэж эхлэх бололцоог цаг алдалгүй олгохыг хүссэн албан тоотод хариу илгээлээ. УИХ-ын дэд дарга С.Оюун УИХ дахь эвсэл, намын ажлын хэсгүүдийн удаа дараагийн уулзалтын үр дүнд уг асуудлаар зарчмын хувьд зөвшилцсөн бөгөөд УИХ-аар хэлэлцэн батлахад эвслийн бүлгийн хувьд өнөөдөр ч бэлэн байна хэмээн хариу мэдэгджээ гэж УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлсэн байна.