Засгийн газрын гишүүдийг томилохоос өмнө Их эвслийн гэрээ байгуулах нь зүйтэй гэж МАХН-ын бүлэг үзэж байна (2004.09.17)

A- A A+

УИХ дахь МАХН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг эцэслэн зөвшөөрөлцөх, шинээр байгуулагдах Засгийн газрын танхимын үйл ажиллагааны дэг болсон эвслийн Гэрээ, эвслийн цаашдын ажиллагаанд баримтлах зарчмуудын талаар ярилцаж байр сууриа тодотгов. Тухайлбал яамд, Засгийн газрын бүрэлдэхүүнийг тэнцүү хуваарилах, сайд, дэд сайд нарыг солбицуулан томилох, хамтын хариуцлагын шаардлагад нийцүүлэн УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хоёр хоёр жилээр ээлжлэн хэрэгжүүлэх, орон нутгийн сонгуулийг явуулах талаар зөвшилцлийн ажлын хэсэгтээ чиглэл өгсөн байна.

Засгийн газрын гишүүдийг томилохоос өмнө Их эвслийн үйл ажиллагааны зарчмуудыг тусгасан баримт бичигт гарын үсэг зурсан байх ёстой гэж үзэж буйгаа дахин нотолж, байр сууриа УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлэгт хүргүүлэхээр болов гэж УИХ дахь МАХН-ын бүлгээс мэдээлэв.