Тохиролцож чадаагүйгээс Засгийн газар огцордог туршлага давтагдаж болзошгүйг МАХН-ын бүлэг үгүйсгэхгүй байна (2004.09.20)

A- A A+
Тохиролцож чадаагүйгээс Засгийн газар огцордог туршлага давтагдаж болзошгүйг МАХН-ын бүлэг үгүйсгэхгүй байна (2004.09.20)

Тохиролцож чадаагүйгээс Засгийн газар огцордог туршлага давтагдаж болзошгүйг МАХН-ын бүлэг үгүйсгэхгүй байна (2004.09.20)

МАХН-ын бүлгийн зөвшилцөх ажлын хэсгийнхэн мөн хэвлэлийн бага хурал хийлгэн УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн, дэд ахлагч Н.Энхболд, ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар оролцжээ. Тус ажлын хэсгийнхний мэдэгдснээс үзэхэд, Эвслийн бүлгийнхэн парламент дахь суудлын харьцаа өөрчлөгдсөн ч зөвшилцлийн зарчим хэвээр байна гэсэн суурь зарчмаасаа ухарсан учраас зөвшилцөлд гацаа үүссэн гэжээ. Одоогоор хоёр тойргийн асуудал маргаантай байгаа ч МАХН хамгийн олон суудал авсан. Гэсэн хэдий ч зөвшилцлийн анхны алхмыг тавьсан. Хэрвээ маргаантай асуудал МАХН-д нааштайгаар шийдэгдэж, БНН-тэй нэгдвэл 39 суудалтай болох ч боломжтой гэсэн байр суурийг тэд илэрхийлсэн гэж “Өдрийн сонин”-д мэдээлсэн байна.

МАХН-ын бүлгээс санал болгосон Зөвшилцөл ¹3 хэмээх баримт бичиг нь 10 заалттай. Үүнд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх, аймаг, сумын Засаг дарга нарыг орон нутгийн сонгуулийн үр дүнгээр томилох, төрийн жинхэнэ албан хаагчдыг халж солихгүй байх гэх мэт асуудлуудын зэрэгцээ УИХ, Засгийн газрыг ээлжлэн удирдах хувилбар тусгагдсан аж.  МАХН-ын бүлгийн ажлын хэсгийнхний мэдэгдснээс үзвэл тохиролцож чадаагүйгээс Засгийн газар огцордог туршлага давтагдаж болно.  Хамгийн гол нь тохиролцох л шаардлагатай гэж тэд үзэж байгаа ажээ.