Зөвшилцлөөр Ерөнхий сайдыг огцруулж томилно гэх хуулийн үндэслэлгүй гэж “Эх орон-Ардчилал” эвслийн бүлэг үзэж байна (2004.09.20)

A- A A+
Зөвшилцлөөр Ерөнхий сайдыг огцруулж томилно гэх хуулийн үндэслэлгүй гэж “Эх орон-Ардчилал” эвслийн бүлэг үзэж байна (2004.09.20)

Зөвшилцлөөр Ерөнхий сайдыг огцруулж томилно гэх хуулийн үндэслэлгүй гэж “Эх орон-Ардчилал” эвслийн бүлэг үзэж байна (2004.09.20)

Зарим хэвлэлд “Эх орон-Ардчилал” эвсэл зөвшилцлөөс ухарлаа гэсэн утгатай мэдээлэл гарсныг эрс няцааж харин ч түүнийг үргэлжлүүлэн явуулах хатуу байр суурьтай байна хэмээн УИХ-ын гишүүн, Эвслийн зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч Ж.Наранцацралт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч Ж.Наранцацралт, гишүүн Л.Гүндалай, М.Сономпил, С.Отгонбаяр нар хэвлэлийн бага хурал хийлгэх үеэр тэрбээр ингэж хэлжээ. Түүний ярьснаар эвслийн бүлэг Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэхийн төлөө байгаа аж. МАХН-аас оруулж ирсэн УИХ, Засгийн газрын удирдлагыг хоёр хоёр жилээр ээлжлэн хэрэгжүүлэх саналыг эвслийн бүлэг хоёр ч удаа хэлэлцээд хүлээж авах боломжгүй, Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Засгийн газар байгуулахад цаг хугацаа алдаж буйн шалтгаан нь МАХН-ын дээрх санал" гэж Ж.Наранцацралт мэдэгджээ.

Ажлын хэсгүүд тус бүртээ хүлээж авахгүй асуудлуудаа хойш тавиад Засгийн газраа байгуулах тухай яаралтай хэлэлцэж есдүгээр сарын 17-нд бүтцээ байгуулъя гэсэн саналыг эвслийн тал дэвшүүлсэн ч МАХН хоёр хоёр жилээр УИХ, Засгийн газрыг ээлжлэн барих байр суурь дээрээ хатуу зогсч байгаагаас зөвшилцөл удааширч байгаа гэж хэвлэлийн бага хурлыг хийлгэгчид тэмдэглэн хэлжээ.  УИХ-ын гишүүн М.Сономпил Үндсэн хуулийн 40 дүгээр эүйлд Засгийн газрыг дөрвөн жилээр байгуулж, сонгуулийн үр дүнд бүрэн эрх нь дууссан, эсвэл огцруулсан тохиолдолд л Ерөнхий сайдыг шинээр томилно гэж заасан байдаг гэж тайлбарлажээ. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг Үндсэн хуульд хатуу заасан байдаг. Тэнд зөвшилцлөөр Ерөнхий сайдыг огцруулж томилно гэсэн үндэслэл байдаггүй гэж УИХ-ын гишүүн Ж. Наранцацралт үзэж байна.